Говь-Алтайн Засаг дарга "Танилцах уулзалт" зохион байгуулахаар болжээ

  • 0
  • 218
© Монгол мэдээ Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

2022-08-03

Говь-Алтай аймгийн залуучуудын хувьд анхаарал хандуулах асуудлын нэгд нөхөн үржихүй буюу гэр бүл зохиогоогүй байдал орж байгаа учраас тус аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын санаачилгаар аймгийн гэр бүлгүй залуучуудын чуулга уулзалтыг зохион байгуулахаар болжээ.

Уг үйл ажиллагаа наймдугаар сарын 12-14-ний өдрүүдэд "Дөргөн нуур" баазад болох бөгөөд одоогоор 300 гаруй залуу оролцохоор бүртгүүлсэн байна.

Чуулга уулзалтын гол зорилго нь гэр бүл болоогүй залуусыг хооронд нь танилцуулахад оршиж байгаа ба бүгдийг нь эрүүл мэндийн үзлэгт хамруулахаар төлөвлөж байгаа аж.

Мөн энэ үеэр хувь хүний хөгжлийн сургалтууд зохион байгуулна гэж тус аймгийн Засаг дарга төлөвлөж байна. Уг танилцах арга хэмжээг зохион байгуулснаар хөдөөгийн залууст тулгамдсан асуудлуудыг шийдэхэд тодорхой үр дүн өгнө гэж гэж үзэж байгаа аж.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх