Apple компани бүтээгдэхүүнүүддээ тагнуулын ажиллагаанаас хамгаалах “lockdown” горим нэвтрүүлнэ

  • 0
  • 213
© Монгол мэдээ Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Ирэх намраас эхлэн Apple компани өөрийн бүтээгдэхүүнүүдэд “lockdown mode” хэмээх нэмэлт горимыг нэвтрүүлэхээр болжээ.

Энэ нь нийт хэрэглэгчдэд биш, бусдад тагнуулах чагнуулах эрсдэлтэй ажил мэргэжлийн хүмүүст гол нь зориулагдах юм байна.

Тухайлбал сэтгүүлчид, хүний эрхийн төлөө тэмцэгчид зэрэг хууль хүчнийхэнд тагнуулдаг хүмүүс уг горимын гол хэрэглэгчид байх гэнэ.

Израилын NSO Group компанийн Pegasus тагнуулын системийг дэлхийн олон орны засгийн газрууд тэрс үзэлтнүүдийн гар утсыг тагнаж чагнахад ашиглаж байсан нь саяхан илэрч байв.

Ийм ажиллагаанд Apple компанийн iPhone гар утсыг ч ашиглаж байсан нь тогтоогдсон юм.

Пегасусын халдлагад хэчнээн хэрэглэгч нь өртсөн талаар Apple компани мэдээлэл өгөөгүй ч Израилын компанийг АНУ-ын шүүхэд өгөөд байгаа.

“Lockdown mode” нь Apple-ийн төхөөрөмжүүдийн харилцаа холбоонд өндөр босго шалгуур тавьж, мэдээллийн аюулгүй байдлыг эрс дээшлүүлдэг юм байна.

Тус компани шинэ горимынх нь хамгаалалтыг нэвтлэх аргыг илрүүлсэн хүнд $2 саяын шагнал амлажээ. Мөн Пегасус төрлийн халдлагын хохирогч болсон хүмүүст туслахад зориулан Dignity and Justice Fund санд $10 саяыг хандивлахаар болсон байна.

NSO Group өөрийнх нь бүтээгдэхүүн гэмт хэрэгтнүүдийг мөрдөх зориулалттайг мэдэгдээд өөр зорилгоор ашигласан тохиолдлуудыг шалгахаа амласан юм.

“Lockdown mode” ирэх намар зах зээлд нэвтрэх iOS 16, iPadOS 16, macOS Ventura үйлдлийн системүүдэд багтах ажээ.

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх