Эрдэмтэд хорт бодис цэвэрлэх бичил робот бүтээжээ

  • 0
  • 227
© Монгол мэдээ Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Голланд улсын Эйндховен Технологийн их сургуулийн эрдэмтэд соронзон орон болон гэрлийн нөлөөгөөр ажилладаг бичил хуванцар роботууд бүтээжээ. Эдгээр роботууд ойролцоох шингэн зүйлд байгаа хорт бодисуудыг өөртөө татах чадвартай бөгөөд шинжилгээ хийх төхөөрөмжид мэдээлэл дамжуулах үүрэгтэй аж.

Эрдэм шинжилгээний бүтээл танилцуулдаг “PNAS” сэтгүүлд бичсэнээр уг бичил роботыг шүрэн полип гэх тэмтрүүл бүхий бичил, зөөлөн биетээс санаа авч бүтээсэн гэнэ. Эдгээр нь шүр бий болгох чадвартай юм. Уг бүтээлийг санаачлагчдын нэг Эйндховений Технологийн их сургуулийн доктрантур Марина Плиз Да Кунха "Би эдгээр шүрэн полипийн үйл хөдлөл, ялангуяа орчин тойрныхоо нөхцөлд нөлөөлдөг байдлаас нь санаагаа авсан. Эдгээр полипууд нь тусгай, өвөрмөц хөдөлгөөн хийж өөртөө бодисын биет хэсгүүдийг цуглуулдаг" гэжээ.

Уг робот полип нь соронзлог чанартай бөгөөд хөнгөн/түргэн хөдөлгөөний чадвартай аж. Энэ бүтээл усан доор ямар нэгэн зүйлийг хурааж авах эсвэл тараах чадвартай. Гэсэн хэдий ч үүнийг сайтар хөгжүүлэхийн тулд нилээдгүй бэрхшээлтэй тулаад байгаа ажээ. Хамгийн гол хүндрэл нь эдгээр роботуудыг бүтээх материал гэнэ. Түүний санаагаар тэмтрүүлүүд ямар нэгэн зүйл хурааж авсан тохиолдолд гэрлээр суллах дохио өгөх хүртэл хадгалж байх зориулалттай гэнэ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх