Иргэд хүүхдүүдэд вакцин хийхийг эсэргүүцэж байна

  • 0
  • 168
© Монгол мэдээ Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

"Тусгаар тогтнол" хөдөлгөөнөөс коронавирусний эсрэг вакциныг хүүхдүүдэд хийхийг эсэргүүцэж байгаа талаар мэдээлэл хийлээ.

"Тусгаар тогтнол" хөдөлгөөний иргэд хэлэхдээ "Монгол Улс 5-11 насны хүүхдийг коронавирусний эсрэг вакцинжуулалтад хамруулах асуудлыг эрчимтэй ярьж эхэллээ. Товлолын вакцин бол олон жил туршигдсан ДЭМБ-аас дэмжигдсэн вакцин байдаг. Үүнийг коронавирусний эсрэг вакцинтай харьцуулж байгаа нь маш том алдаа юм. Өнгөрсөн 3,5 жилийн хугацаанд 938 мянган хүн өвдөж, 2100 хүн нас барсан. Бид хүн амынхаа 1/3 өвдсөн гээд дэлхийд зарлаад байхаар Монгол Улсыг өвчний голомт гэж дэлхий нийтээр үзэж байна.

Манайх Хятад улсыг дуурайж, албадан вакцинд хамруулж байна. Ураг тээж байсан хүүхэд минь амьгүй болсон. Өнөөдөр төрөх том эмнэлэгт очиход амьгүй ураг маш их газар авч байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Иймд хүүхдийн вакциныг зогсоох ёстой. Бага насны хүүхдүүдэд албан вакцин тарих үндэсний аюулгүй байдлыг ноцтой зөрчиж байгаа хэрэг" гэлээ.

Эх сурвалж. Bolod.mn

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх